
Үхэлд дурлагсалтай
Үзэгслэнтэй хот
Чихээ тагласан
Чимээгүй хот
Түргэн алхлах
Түчигнэсэн хот
Ядруу харцтай
Яаруу хот
Ганган мөртөө
Ганцаардагч хот
Токио 2012,04,06
nothing more than feelings.,,
Жээксоныг өнгөрөхөд мэдэрсэн мэдрэмж гэвэл : " Хээээээээээ, хүн гэдэг чинь үхдэг амьтан юм байнашдээ " Хэзээ ч үхэхгүй юм шиг л санагддаг байж л дээ тэр хүн,, тийм мөнхийн "АМЬД" хүн юмуу даа, одоо ч үхээгүй л санагдаад байгаам. Тийм их шүтэгдсэн хүн ч би тэгтлээ их сонсдоггүй байсийм шиг байгаам. Өөр бас нэг бодогдсон бодол нөгөө нэг айхтар үсээ зулгаагааад, ухаан алдаж унааад байдаг ээээээмэр шүтэн бишрэгчид нь яасан бол, дагаад үхсэн болов уу ??
Саяхан өглөө босоод Вийтни Хюстон өнгөрлөөө гэхийг сонсоод нэээх сонин боловшд.... Гомо болохоор тэгж их мэдрэмтгий хандажийна уу"? гэж бодсоншиг
Бас л “байж л байх ёстой” хүмүүсийн нэг нь байж... "Жинхэнэ од байлаа даа, дэндүү бардам сайхан амьдарлаа даа" гэсэн шүү юм бодоод, цонхооор нэг их удааан гөлрөөд мөнх бусын тухай бодож суух шив :((
Жэксон үхнэ, Вийтний үхнэ, Би үхнэ, Та үхнэ ......
Хүүхэд насны сайхан дурсамжнуудын нэг БИЕ ХАМГААЛАГЧ гэдэг кино. Хамгийн сайхан эмэгтэй бол Вийтни Хюстон, хамгийн сайхан эр хүн бол Кевин Костнер... ♥♥♥
\Энэ постыг хийгээд удаагүй байтал Анараагийн фээсбүүкээс ийм мэдээ уншлааа. Вийтни-гийн чин зүрхний дурлал нь түүний туслах эмэгтэй болох Робин Крауфорд байсан бөгөөд Вийтни үзэн ядалт болоод хов живнээс залхаж л Бобби-той суусан. Энэ нь Вийтниг сэтгэлээр унаж, аз жаргалгүй байдалд оруулсан бөгөөд үүнээсээ л хар тамхинд донтсон, ҮХЭЛ-ийн шалтгаан нь болсон гэсэн байхийн.. \
эх сурвалж Daily Mail UK ---- http://www.dailymail.co.uk/tvshowbiz/article-2103164/Whitney-Houstons-REAL-tragedy-giving-female-partner-Robyn-Crawford.html
Ойрд энээ блогийг апдээт хийгээгүй, зураг ч болтугай оруулая, ном унших чинь иймэрхүү зүйл байдаг билүү...
Joao Pedro Rоdrigues -
The Phantom \O Fantasma 2000\ -
За за төгсгөлд нь миний блогийг орж хардаг бүх хүмүүст бүгдээрэнд шинэ жилийн мэнд хүргэе !
Ирэх жилдээ ч бас гайхалтай үйл явдал амжилт бүтээлээр дүүрэн, эрүүл энх байхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлэе!
Kisses and hugs bro and sistaz !
Яруу найраг \2010 Солонгос\ - Бас л нэг тийм манараа хийцтэйм байна шүү, Alzheimer \мартах маягийн өвчин юмуу даа\-тай 66 настай ач хүүгээ хардаг аниа, яруу найрагийн ангид суралцана. Төгсгөл нь харин бүдэг санагдлааааа, гэхдээ надад тийм нэг марталт, дурсамж энэ тэртэй кино таалагддийн..
Мартах өвчинг харуулдаг кинонуудаас хамгийн гоё санагддаг нь \ "Энэ хамгийн мундаг нь.. Иймийг л өгөөрэй МД-с\
Still Walking 2008 – Амралтын өдрүүдээр найзынхаа засварын ажилд туслангаа хэд гурван кино үзэв. Энэ кино нь \"Хийлдэг хүүхэн"-ий найруулагч\ тийм ч сонирхолтой байсангүй. Хамгийн том хүүгээ ослоор алдсан гэр бүлийн тухай гарна. Тэтгэвэртээ гарсан “егзөгөр” доктор өвөө, өвгөнөө байнгийн явуулаастай хөгжилтэй эмээ, бэр, хүүхдүүд гэр бүлийн харилцаа..... гээд тэр яриануудыг л ойлгож үзэх ёстой байсан шиг байна, хэхэ, ёпоон ангал хэл аль аль нь хангалттай бус тул бүгдийг ойсонгүй, осолдлооо.,,,
Gia 1998 – Америкийн анхны супер моделуудын нэг Gia Marie Carangi-гийн \Анжелина Жоли тоглосон\ тухай намтарчилсан кино. Филаделфийн ядруухан панк охин NY-д ирсэнээр этгээд эршүүд характер, гоо үзэгслэнгээрээ загварын зах зээлд дорхоноо мандана. Gia мэйк-ап артист Линдадаа ухаангүй дурласан боловч сонголт хийх цаг ирэхэд хар тамхинд нэвтэрхий орсон тэрээр чичирсэн гараараа хар тамхиа сонгож байгаа хэсэг нь зүрх өвдмөөр...
Алдарын тавцан, ганцаардлын манан, хар тамхи түүнийг нөмөрсөөр.... хар тамхинаас гаргах эмчилгээ хийлгэж ихээхэн зүтгэл гаргах боловч нэгэнт хожимдсон байлаа. Жиа геройн тариж эхэлсэн байдаг бөгөөд ДОХ-р өвчилөөд 26н насандаа хорвоогоос явдаг.
Summer Palace 2006 – Найруулагчийн тухайд Lou Ye Хятадын 6 дугаар үеийн кино найруулагчдийн төлөөлөгч гэнэ. Энэ киногоо 2006 оны Канны наадамд Хятадын засгын газрын зөвшөөрөлгүй гаргаснаар уран бүтээлчийн кино хийх эрхийг 5н жилээр хаажээ. Хятад кано гэхэд сээгэс хэсэгүүд ихтэй, нүцгэн шалдан зургууд ихтэйм билээ. Бас хайр сэтгэлээс гадна 1989 онд Тианин Мэний талбай дээрх оюутануудын алдартай бослгын талаар хөндөж гаргасан нь Хятадын эрх баригчдад таалагдаагүй юмдагуудааа. Хятадын нутаг дэвсгэрт гаргахаас хориглосон төдийгүй уран бүтээлчийг 5н жил кино хийхийг хориг тавина гэхээр айхтар дарангуйлагчччччийнтэ ??
Найруулагчийн хориг нь тавигдсан уу яасан 2009 онд Spring Fever хэмээх бүтээлээрээ 62 Канны наадамд оролсцийн байна. \Осо-гийн блогноос рэвиу харж байсан санагдлаа цочтол Монголоор дуулдаг гэнэ шүү\ Маргааш юмуу нөгөөдрөөс үзэхээрээ сэтгэгдэлээ бичнэээ.


Суперррр завгүй ёпоон хэмнэлийн амьдрал дундах, хөгширөлт,сээгэс, ганцаардал, хүмүүсийн доторх хоосрол гээд л хэлэх гэсэн санаа ихтэй, удаааааан хэмнэлтэй, гоё зурагнууд ихтэй, дундуур нь гоё ярианууд ихтэй ер нь бол “сүгггггой” кино болсон байнөө миний хувьд лав.
Copyright © ганцаардлын дасгал.,,. All rights reserved. Blogger templates created by Templates Block
Powered by Blogger. Designed by ![]()